ХАМХУУЛ ХАЗААР ӨВС ШАТААХГҮЙ БАЙЖ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Хаврын хуурайшилттай цаг үед иргэд хамхуул хазаар өвсөө шатааж, гал алдах тохиолдол гарсаар байна. Зарим өдөр шар өвс шатаах үедээ гал алдсан дуудлага өдөрт 3 удаа Онцгой байдлын газарт ирж байна.

Иймд иргэд, малчид та бүхнийг өнжмөл шар өвсний гал түймэр болон ой хээрийн түймрийн болзошгүй аюулаас Онцгойлон сэрэмжлүүлж байна.

Хамхуул хазаар өвсийг дур мэдэн шатаахгүй байх, гэр ахуйн цахилгааны аюулгүй байдлыг хангах, малчид иргэд хээр ил гал гаргахгүй, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

2025-04-22 17:22:34