ТАЛАРХАЛ

Үндэсний бөхийн спортыг сумандаа тасралтгүй хөгжүүлэх, үе үеийн алдар суут бөхчүүдээ алдаршуулах, бөхийн спортын өв уламжлал, залгамж халааг үргэлжлүүлэн авч явахад хамгийн түрүүнд бэлэн байх хэрэгцээ болох хувцас хэрэглэл буюу зодог шуудгаар хангах ажлыг санаачлан эхэлж буй ахмадууд маань өнөөдөр өдөр, цагийн сайныг товлон эсгүүрээ хийж үйлээ эхэллээ. Ид залуу хөдөлмөрийн насандаа сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллаж хөдөлмөрлөөд өндөр насны тэтгэвэртээ гарсан хэдий ч өнөө хэр нь оюун санаагаа чилээн санаачилга гаргаж цаг заваа зориулан хамтран ажиллаж буйд үргэлж талархаж явдгаа илэрхийлье. Та бүхний минь үйл бүтэмжтэй байх болтугай.

Батширээт сумын ИТХурал, ЗДТГазар

2025-04-16 15:32:10