ХЭНТИЙ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ 2030 ХӨТӨЛБӨРИЙН 2024 ОНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ "ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭН" ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

Хэнтий аймгийн аялал жуулчлалын хөгжүүлэх 2030 хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийг аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар “Тодорхой үр дүнд хүрсэн” гэж дүгнэв. Хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэд олон нийтэл сурталчлан ажиллахыг үүрэг болгов.

Нийт 7 зорилтын хүрээнд 172 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2024 онд 25 арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үнэлгээ 88.2 хувьтай байна. Хөтөлбөрийн хүрээнд Чингис хаан Монголын эзэнт гүрэн соёл амралтын хүрээлэн, Дэлүүн болдог нисэх буудал, Өндөрхаан нисэх буудлын барилга, сумд хоорондын хатуу хучилттай замын ажил, Соёлын аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулах, соёлын эвент арга хэмжээг зохион байгуулж, сурталчилах, гадаад дотоодын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түүх археологи, соёлын өвүүдийг хамгаалах, сэргээх сурталчлах зэргээр олон талт арга хэмжээг зохион байгуулжээ.

Энэ хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, Хэнтий аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАВДУГААР ХУРАЛДААНААС...

2025-04-11 14:50:20