МЭДЭЭЛЭЛ

Улсын Онцгой комиссын "Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх,тэмцэх арга хэмжээний тухай" 2025 оны 02 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд Аймгийн Онцгой байдлын газрын болон сумын Засаг даргын баталсан удирдамж, хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын захирагч хошууч Ч.Гантогтохоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг Батширээт суманд ажиллаж байна. Сумын Онцгой комиссыг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10:00 цагт хуралдуулж мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг ард иргэд, малчдад хяналт шалгалтын хүрээнд зохион байгуулахыг хурлаар шийдвэрлэж ажиллалаа.

2025-04-10 09:12:03