СУМДЫН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

Өнөөдөр /2025.04.09/-ний өдөр аймгийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд сумдын удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

Цахим_хурлаар

 ЕБС-ийн 1 дүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг 4 сарын 10-ны өдөр болох бөгөөд тус үйл ажиллагаанд сумдын сургуулийн захирлууд цахимаар нэгэн зэрэг хамрагдан оролцоно.

 1 дүгээр ээлжийн цэрэг татлага аймгийн хэмжээнд 04 сарын 21-ны өдрөөс эхэлж байгаатай холбогдуулан сумдын засаг дарга нар болон удирдлагууд цэрэг татлагын байраа бэлдэх бусад ажлуудад идэвхтэй оролцохыг зөвлөн сумдад ажиллах цэрэг татлагын хуваарийг цэргийн штабаас танилцууллаа.

 Аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймаг гучин сая мод тарьж ургуулах зорилго тавин ажиллаж байгаа үүний хүрээнд 2024 оноос эхлэн 18 сумын 150 гаруй төрийн байгууллагуудыг уриалан “НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ ЦЭЦЭРЛЭГ” аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж тус бүрт нь нэг нэг ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг эзэнжүүлэх ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд бүх нийтээр мод тарих өдрийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллах чиглэлийг аймгийн удирдлагуудаас өглөө.

Сумдад хуваарилсан Киоск машины ашиглалтын талаарх мэдээллээ ирүүлэх, мөн багуудын сүлжээ барьдаггүй цоорхой байгаа байршлын мэдээгээ өгөх, сумын хэмжээнд ямар зорилттой ажиллаж байгаа талаарх мэдээллээ хүргүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

2025-04-09 17:31:31