МЭДЭЭЛЭЛ

“Ногоон ой, эрсдэлгүй орчин” НҮТББ-ын тэргүүн, Бэлтгэл дэд хурандаа Т.Чулуунбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/114, А/115 тоот захирамж, баталсан удирдамжийн дагуу 2025 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд тус сумын Онон багийн Дал гэх газарт сургалт дадлага хийж, сумын гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас олгосон 1.200.000 төгрөгийн санхүүжилтээр багаж хэрэгслийг байрлуулж хадгалах, хамгаалах хөдөлгөөнт агуулахыг хэсгийн ахлагчийн гэрийн гадна сайн дурын хэсгийн гишүүд урьдчилан бэлтгэж барьсан тус байранд үлээгч аппарат 3 ширхэг, галын хамгаалалтын хувцас 10 ширхэг, холбооны станц 2 ширхэг, гал цурамдагч 1 ширхэг, РЛО 1 ширхэг тус тус багаж хэрэгслийг хэсгийн дарга Д.Мягмарсүрэнд сумын ЗДТГазрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бүдхандын баталсан эд хөрөнгийн ашиглалтын гэрээгээр, сумын Засаг даргын орлогч Б.Төрмөнх нар хүлээлгэн өглөө.

2025-04-08 10:28:57