"ТЭЭВЭРЧИД ДУУЛЖ БАЙНА" дууны уралдааны шилдгүүд тодорлоо.

Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан МУГЖ дуучин Н.Төмөрхуягийн нэрэмжит “Тээвэрчид дуулж байна” дууны уралдаан 18-45, 45-аас дээш нас гэсэн хоёр төрлөөр 2 үе шаттайгаар Хэрлэн сумын Соёлын төвд амжилттай зохион байгуулагдлаа. 18-45 насны ангилалд Баян-Овоо сумын харьяат Д.Бямбадорж нэгдүгээр байр, 45-аас дээш насны ангилалд Батширээт сумын харьяат Н.Амаржаргал нэгдүгээр байр тус тус эзэллээ.

2025-04-07 16:43:07