СУМДАД ШИНЭЭР ТОМИЛОГДСОН НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД "УРЛАГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ"-ЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Зорилтот бүлэг, хүүхэд, өсвөр үеийнхэн, эцэг эхчүүдэд тохиолдсон сэтгэл зүйн цочрол, гэмтэл, шокын хямралыг намжаах, даван туулахад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, хожуу илрэх сэтгэц, төрх үйлийн өөрчлөлт, эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүнд урлагийн сэтгэл заслын аргыг ашиглах арга зүйг олгох зорилготой юм.

2025 оны 04 дүгээр сарын 04- 05-ны өдрүүдэд 18 сум, тосгодын Хүүхэд, Гэр бүлийн Нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах "Урлагийн сэтгэл засал"-ын анхан шатны сургалтад Батширээт сумын ЗДТГ-ын Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Д.Нямсүрэн хамрагдлаа.

Сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Сэтгэл зүйч О.Болормаа удирдан чиглүүлж байна.

2025-04-04 15:38:12