“ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙГ ӨНӨӨДӨР МОРИН ЦАГТ АЙМГИЙН ТӨВ ТАЛБАЙД УНШИН ЦЭНГҮҮЛЛЭЭ

”Тусгаар тогтнол - 3333” хөтөлбөр 9 дэх удаагийн өдөрлөг болж байна.

/2025.04.04/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг аймгийн төв талбайд 240 гаруй сурагчид нэгэн зэрэг уншин ЦЭНГҮҮЛЛЭЭ.

Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой юм.

Энэхүү үйл ажиллагааны үеэр “Оюуны Ундраа” сургууль Хэнтий аймгийн Лаборатори 1 дүгээр сургуульд ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ыг гардууллаа.

2025-04-04 14:47:07