ХЭНТИЙ АЙМАГТ АРХИВ БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДАД ХОС БИЧГЭЭР АЛБАН БИЧИГ ХӨТЛӨХӨД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Хэнтий аймгийн төрийн байгууллагын хүрээнд Монгол хэлний хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх, зөвлөн туслах, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд ажиллалаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд Хэнтий аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, төрийн байгууллагуудад хэрэгжиж буй Монгол хэлний хуулийн хэрэгжилт болон төрийн албан бичгийг хос бичгээр хөтлөн явуулж буй байдалтай танилцаж, бичиг хэргийн ажилчдад арга зүйн зөвлөгөө өгч, хууль тогтоомж холбогдох хуулийн баримт бичиг, заалт, дүрэм журам болон хяналт, шалгалтын үр дүнг Хэнтий аймгийн Хэлний Бодлогын Салбар Зөвлөлийн гишүүдэд танилцуулан хэлэлцлээ.

Мөн үүнтэй хамтатган Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэнтий аймгийн Архивын хэлтэс, Боловсролын газар хамтран Хэнтий аймгийн архив бичиг хэргийн ажилчдад хос бичгээр албан бичиг хөтлөхөд дэмжлэг үзүүлэх арга зүйн сургалт зохион байгууллаа.

Сургалтад Хэнтий аймгийн 30 гаруй төрийн байгууллага, 16 сумаас архив бичгийн хэргийн ажилтан, нийт 102 хүн хамрагдлаа.

2025-04-04 09:40:26