"ТУСГААР ТОГТНОЛ" ШҮЛГИЙГ ЭНЭ САРЫН 04-НИЙ ӨДӨР АЙМГИЙН ТӨВ ТАЛБАЙД 240 СУРАГЧ НЭГЭН ЗЭРЭГ УНШИНА

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг энэ сарын 4-нд буюу ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд 3333 сурагч, Хэнтий аймгийн төв талбайд Үндэсний лаборатори Хэрлэн нэгдүгээр сургуулийн 200 гаруй сурагч, Улаанбаатар хотын Оюуны Ундраа цогцолбор сургуулийн 40 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож унших юм.

Энэ нь Эх оронч сэтгэлийг бэхжүүлэх, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах, өвөг дээдсээ хүндэтгэн, үүх түүхээ мэдэх, судлах сэдлийг хүүхэд, багачуудад бий болгох зорилготой юм.

Уг арга хэмжээ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төв цэг, төв талбайд зэрэг эхэлнэ.

2025-04-02 17:27:34