Дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан 100 гаруй сурагчид гар зургийн үзэсгэлэнд оролцлоо.

Дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан "Гайхамшигт үлгэр" өдөрлөгөөр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн "Норовын намтар" бүтээлээр ЕБС-ийн 1-7 дугаар ангийн 100 гаруй сурагчид гар зургийн үзэсгэлэнд оролцлоо.

Дотуур байрны бага ангийн сурагчид Д.Содномдоржийн бусад уран бүтээлээр гар зургийн үзэсгэлэнд мөн оролцлоо.

Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе

Хамтран зохион байгуулагч

Соёлын төвийн номын сан

ЕБС-ийн номын сан

2025-04-02 14:39:18