Батширээт сум киоск машинтай боллоо.

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, сум орон нутгаасаа төрийн 600 гаруй үйлчилгээг авах боломжтой Киоск машиныг аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, ИТХ-ын дарга Б.Цогт-Орших, Цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батжаргал нар сумын удирдлагуудад гардууллаа. “ХУРДАН” киоск машинаас иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгө, татвар, хуулийн этгээд, газар эзэмших эрхтэй холбоотой зэрэг төрийн байгууллагын 400 гаруй үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой боллоо.

Тус "Киоск" машиныг хариуцан ажиллах сумдын цахим үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулж, чадавхжууллаа.

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-04-02 09:27:48