НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ

Хэнтий аймагт Улаанбурхан өвчний 1 тохиолдол лабораториор батлагдсан.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Уг батлагдсан тохиолдол нь ЕБС-иас гарсан тул ойрын болон дам хавьтлыг тогтоох, үзлэгт хамруулах, шаардлагатай тохиолдолд дархлаажуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Иймд эцэг эх асран хамгаалагч нар хүүхдээ Улаанбурхан гахайн хавдар улаанудын товлолын дархлаажуулалтаас хоцорсон бол нэмэлт дархлаажуулалтад харьяа өрх сумын эрүүл мэндийн төв дээр очиж хамруулан Улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлнэ үү.

Мөн Улаанбурхан өвчний шинж тэмдэг өндөр халуурах, ханиалгах, нус гоожих, нүд салст үрэвсэх, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл яаралтай харьяа өрх сумын эрүүл мэндийн төвд утсаар мэдэгдэн дуудлага өгч үзүүлнэ үү.

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

2025-04-01 17:37:15