Батширээт суманд Хэнтий аймгийн татварын газрын БТТХТ-ын хойд бүс хариуцсан улсын байцаагчид ажиллалаа

Хэнтий аймгийн Татварын газрын даргын баталсан "БҮСИЙН АРГА ХЭМЖЭЭ"-ний удирдамжийн дагуу 2025.03.28-29 ны өдрүүдэд Батширээт суманд Хэнтий аймгийн татварын газрын БТТХТ-ын хойд бүс хариуцсан улсын байцаагчид ажиллан тус сумын татвар төлөгчдөд татварын зөвлөгөө, мэдээлэл, сургалт өгөхийн зэрэгцээ, татварын тайлагнал, төлөлт, НӨАТ-ын баримт олголтод хяналт шалгалт хийж ажиллав.

~ “Татварын алба Танд зөвлөж байна” сургалтад 23 татвар төлөгч хамрагдав.

~ Иргэд болон ААН-ийн 3, 4-р түвшний өр, тайлант оны өр дээр ажиллан улс, аймаг, сумын төсөвт нийт 11 сая 700 мянган төгрөг төвлөрүүлэв.

~Татварын хяналт шалгалтаар хангалттай үнэлэгдсэн хариуцлагатай ААН, татвар төлөгч нартаа ТАЛАРХАЛ-ын бичиг гардуулан өгч урамшуулав.

Бүсийн арга хэмжээнд хүрэлцэн ирж сургалт, мэдээлэл, зөвлөн туслах үйлчилгээ авч татвараа төлж, Монгол улсын иргэний үндсэн үүргээ биелүүлсэн БАТШИРЭЭТ сумын хариуцлагатай татвар төлөгч нартаа баярлалаа.

Хамтран ажилласан тус сумын орлого бүрдүүлэх ажлын хэсгийн гишүүд болон НОРОВЛИН, ХУРХ, БАРХ, ОНОН багийн засаг дарга нартаа баярлалаа.

Зөвлөн туслагч татварын алба

2025-03-31 10:20:04