АБТА, МУСТА, ахмад багш Доржийн Гомбо-Очирын нэрэмжит "Ёочин, Баян хуур хөгжимчид”-ийн аймгийн уралдаан

Хүүхэд багачууд өсвөр үеийнхэнд үндэсний хөгжмийг таниулж сурталчилах, суралцах идэвхийг өрнүүлэх, ардын болон сонгодог зохиолыг ойлгож, сонсож, тоглож сурах, ур чадвараа хөгжүүлэх, харилцан туршлага хуримтлуулах, урын сангаа баяжуулах, ирээдүйн авьяаслаг хөгжимчдийг тодруулах, мэргэжлийн хөгжимчин болох анхны гараагаа нээх,

Баян хуур (хөөрөгт хөгжим) хөгжмийг ирээдүй хойч үедээ таниулах зорилготой уралдаан нь Хэнтий аймгийн ЕБС-ийн сурагчид болон Д.Гомбо-Очир багшийн шавь нарын бэлтгэсэн сурагчид болон 18-аас дээш насны Баян хуур хөгжим сонирхогчдын дунд зохион байгуулагдана.

Уралдаан 2025 оны 04 дугээр сарын 04-ний Ханш нээх билигт сайн өдрийн 11:00 цагт Соёлын төвд болно.

Зохион байгуулагчид: Шавь нар болон Соёлын төв

Ивээн тэтгэгчид: ХЭА-ийн СУАЖЗГазар, ЗДТГазар, ЕБСургууль

2025-03-31 10:13:36