"Татварын алба танд зөвлөе" сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Зөвлөн туслагч татварын албаныхан Батширээт 03 сарын 28-ны өдөр ажиллалаа.

Хойд бүсийн татварын улсын байцаагчдын Бүсийн арга хэмжээ Батширээт суманд зохион байгуулагдаж ,тус суманд үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэдэд “Татварын алба Танд зөвлье” сургалт өгч, татвар төлөгчдийн асуултад хариулан мэдээллээр хангаж ажиллав.

Бүсийн арга хэмжээний хүрээнд:

1.Татварын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах

2. Өмнөх оны болон тайлант оны өрийг барагдуулах

3.НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангах

4.Төлбөрийн баримт олголтын байдалд хяналт тавих

5. Онцгой албан татварын тэмдэгтийн хяналт шалгалт

6.Татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх

Бүсийн арга хэмжээнд:

1. Хэнтий аймгийн татварын газрын БТТХТасгийн дарга П.Батгэрэл

2.Хэнтий аймгийн Хэрлэн сумын ТУБ Г.Уранчимэг

3.Хэнтий аймгийн Өмнө-Дэлгэр сумын ТУБ Д.Баярхүү

4. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ТУБ Б.Мөнх-Эрдэнэ

5.Хэнтий аймгийн Биндэр сумын ТУБ А.Уранчимэг

6.Хэнтий аймгийн Гурван баян тосгоны ТУБ Л.Ганцогт

7.Хэнтий аймгийн Батширээт сумын ТУБ Э.Цацрал нар ажиллалаа.

2025-03-29 12:06:11