Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Залуучуудын жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын дэмжлэгээр залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан “Share office”-ийг шинээр байгуулж байна.

Энэхүү “Share office”-г тохижуулж, үйл ажиллагааг эхлүүлэхэд залуусын мэдлэг, мэдээлэлд нэмэр болохуйц номын буланг тохижуулах шаардлага үүсч “Мэдлэг бол хүч” шинэ номын хандивын аянд Батширээт сумын Төрийн байгууллагууд нэгдлээ.

Үүнд:

1. Батширээт сумын ИТХ, ЗДТГазар- 25ш ном

2. Соёлын төв- 22ш ном

3. Цэцэрлэг- 6ш ном, 3ш CD

4. ЕБСургууль- 40ш ном

5. Сум дундын Ойн анги- 3ш ном

Нийт 96 ширхэг ном, 3 ширхэг CD Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал залуучуудын газар хүргүүллээ. Аянд нэгдсэн Төрийн байгууллагууддаа маш их баярлалаа. НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

2025.03.28

2025-03-29 11:59:22