Гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хамгаалалтын тусгай хувцсыг хүлээж авлаа.

Монгол Улсын ойн санг хамгаалах, ойн түймэр унтраах анхан шатны нэгжүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд БНХАУ-ын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын “Даян дэлхийн хөгжил, өмнөдийн̆ хамтын ажиллагааны сан”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ Хөгжлийн Хөтөлбөр, БОУАӨЯ, ЗГХА Ойн газартай хамтран уг төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд зүүн бүсийн 3 аймаг болох Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 89 ойн нөхөрлөлүүд, 7 орон нутгийн ойн ангиудын 50 гаруй хүмүүсийн хамт гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хамгаалалтын тусгай хувцсыг хүлээж авлаа.

2025.01 сар

2025-03-26 09:56:31