Аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдлаа.

Улсын онцгой комиссын 2025 оны “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2025 оны 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2025 оны "Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай" А/136 дугаар захирамжаар томилогдсон аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газрын хамтарсан ажлын хэсэг 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бэлэн байдлын үзлэг шалгалтыг Батширээт суманд амжилттай зохион байгууллаа.

Бэлтгэл бэлэн байдлыг хангаж, үзлэг шалгалтад амжилттай хамрагдсан сумын Онцгой комисс, мэргэжлийн анги, томилгоот бүлгүүдийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!

2025.03.23

2025-03-24 09:54:00