Өнөөдөр "Даун"-ыг ойлгох дэлхийн өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан.

Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.

Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, сургуульд суралцаж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.

Тиймээс таны ойр орчинд дауны хам шинжтэй хүүхдүүд байдаг бол ялгалгүй харьцаж, ойлгож, дэмжиж, хайр түгээж байхыг аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олны зүгээс уриалж байна.

Мөн дауны хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд урам хайрлаж байгаарай.

ХҮҮХЭД БҮХЭН ТЭГШ ЭРХТЭЙ

2025-03-21 15:07:48