“Сумдын удирдлагуудын цахим хуралдаан”-ыг энэ сараас эхлэн сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Лхагва гаригт 14:00 цагаас цахимаар хуралдаж байхаар товлож, өнөөдөр эхний хуралдааныг зохион байгууллаа.
- Өнөөдрийн хуралдаанд 18 сум, 5 тосгоны нийт 31 удирдах ажилтнууд оролцож, мэдээлэл солилцон ажиллалаа;
- Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирэх саруудын урьдчилсан цаг агаарын төлөв байдлыг танилцуулан малчид, иргэдэд цаг агаарын мэдээг түргэн шуурхай хүргэх тал дээр сайтар хамтран ажиллахыг сумдын удирдлагуудад зөвлөлөө;
- Онцгой байдлын газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэсэн бөгөөд ой хээрийн гал түймрийн эрсдэл бүхий сумдад томилгоот бүлгийг бүсчилсэн хэлбэрээр ажиллуулж, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. Мөн галд өртсөн иргэдэд төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэхийг сумдын удирдлагуудаас хүслээ;
- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сумд хоорондын уялдаа холбоог сайжруулах сумдын Засаг дарга, удирдах албан тушаалтны үүрэг хариуцлагыг сайжруулах тал дээр цаашид илүү анхаарч ажиллах шаардлагатайг аймгий Засаг дарга хүслээ.
2025-03-13 11:26:18