"Монгол өв соёл-2025" ажлын хүрээнд Сар шинийн баярыг угтаж ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан "Дээлтэй Монгол" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаанд 1-9 дүгээр ангийн бүх сурагчид анги хамт олноороо оролцсон бөгөөд Соёлын төвийн өвийн ажилтан, номын санч нар хамтран Монгол дээл хувцсаа бүрэн бүтэн өмссөн хоёр хүүхдийг сонгон шалгаруулж, дурсамж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Бидний өдөрлөгийг дэмжиж оролцсон ЕБС-ийн анги удирдсан багш нар болон сурагчдадаа талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе

2025-02-28 09:58:56