"Уран жиргээ - 2025" сумын уран уншлагын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Зорилго:

Дэлхийн болон Монголын хүүхдийн шилдэг зохиол бүтээлийг хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах, уран яруу үгийн гайхамшиг, оюун санааны болон дотоод сэтгэлийн илэрхийллийг ярих урлагаар дамжуулж, хүүхдийн жүжиглэх авьяас, ур чадварыг хөгжүүлэхэд оршино.

Сургуулийн өмнөх нас ба цэцэрлэг

1-р байр Б.Ууганцэцэг "Туулай" шүлэг

2-р байр Г.Цэлмүүн "Өвдөгцөө ус" шүлэг

3-р байр О.Биндэръяа "Цагаан өнгө" шүлэг

Сургуулийн бага нас (1-5-р анги)

1-р байр 1а ангийн сурагч Б.Отгонхишиг "Би Монгол хүн"

2-р байр 5б ангийн сурагч У.Азжаргал "Хайр дурлалаа өгөөч" өгүүллэг

3-р байр 3б ангийн сурагч Ц.Отгонцолмон

Сургуулийн дунд нас (6-9-р анги)

1-р байр 6б ангийн сурагч Б.Ангирмаа "Цасангоо"богино өгүүллэг

2-р байр 8б ангийн сурагч М.Энхзул "Ганцхан удаа зочлох уу? ааваа" шүлэг

3-р байр 9а ангийн сурагч Э.Агиймаа "Миний жалга" шүлэг

Нэгдүгээр шатанд анги тус бүр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд сургуулийн өмнөх нас 7 хүүхэд, 1-9 дүгээр ангийн 18 сурагч нийт зохиолч, яруу найрагчийн 25-н бүтээлээр оролцлоо. Нийт сурагчдадаа сурлага хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Хамтран зохион байгуулагч:

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч, Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургууль

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч Ц.Цэдэнжавын нэрэмжит, Соёлын төв

Батширээт сум хүүхдийн Цэцэрлэг

2025.02.24

2025-02-28 09:47:17