ЭНГЭРИЙН БУЛГИЙН ТОШИН ГЭСЭЖ АЙЛУУДЫГ УСНААС ХАМГААЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өдөртөө дулаарч Энгэрийн булгийн тошин гэсэж урсац сэргэсний улмаас ойр орчмын айлуудыг уснаас хамгаалах ажлыг 2025.02.25-ны өдөр Засаг даргын орлогч Б.Төрмөнхөөр ахлуулан Б.Анхбаяр, Ч.Түшиг, Б.Болд, Б.Тулга, В.Баатарзоригт, С.Ганпүрэв, С.Лувсанмөрөн, Ц.Адьяасүрэн, Ц.Онон, Д.Даваадорж, Б.Мөнх-Очир, Мөнхбаатар нар үргэлжлүүлэн хийж байна.

✅Ахмадын хорооноос Д.Оросоо, Д.Энхтунгалаг, Г.Цэцэгээ, Д.Лхагвасүрэн, Лхамжав нар бууз, халуун аарц мөн Д.Бадамцэцэг адууны мах чанаж авчран дайлсан хүмүүстээ талархал илэрхийлье.

2025-02-27 10:28:55